Ам, ажлын зөрүү: Албадан нураах шийдвэр гаргасан “Авлига хороолол“ ажлаа үргэлжлүүлж байна, ХОТЫН ДАРГА АА
Энэ сарын 18-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1642 барилга болон үерийн эрсдэлтэй байршлын судалгаа, үерийн бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх талаар мэдээллийг Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өгсөн.
Тэрбээр Сэлбэ голын дагуу баригдсан “S Outlets”, авлига хороолол буюу “Aqua garden” зэрэг барилгыг албадан буулгаж улсын тусгай хамгаалалтад авахаар болсон талаар захирамжийг уншиж танилцуулсан.
Энэхүү шийдвэрийн талаар Хотын дарга Д.Сумъяабазараас тодруулахад "“S outlet’s”, “Aqua Garden” хорооллын эздийг би танихгүй. Уулзаж байгаагүй. Тиймээс би нөлөөлөлд автахгүй ийм зоригтой байгаа юм ⁉️" гэсэн хариу өгч, "Хотын дарга "Aqua Garden”-тай одоо энэ хорооллоос хүмүүс байр авахгүй, тийм болохоор буулгах шийдвэр гаргана. Хохирлыг нь улс хариуцна" гэх мэдээллийг ийнхүү үгүйсгэсэн.
Гэтэл өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны байдлаар нураах шийдвэр гаргасан "Акуа Гарден"-ы барилгын ажил хэвийн үргэлжилж байна. Тодруулбал, уг барилгын талбайд ажилчид олноор бужигнасан байх бөгөөд хөл хөдөлгөөн ч татраагүй байжээ. Тиймээс Хотын даргын гагцхүү энэ шийдвэр биелэлээ олж, хэрэгжиж чадах эсэхэд эргэлзэх хүн олон байх нь аргагүй биз.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.