З.Төмөртөмөө: Наадмыг нээж үг хэлэхдээ Б.Баттүшиг их сандарсан гэсэн. Гадны зочид “За яахав дээ“ гээд инээгээд л өнгөрнө лээ

2023 оны 8 сарын 21

Arslan.mn

Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын нээлтийг /2023.08.17/ хийсэн билээ. Эл наадмын нээлтээр Монголын үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг үг хэлсэн ч, алдаа гаргаж олон нийтэд шүүмжлүүлсэн.

Тэрээр Чикаго болон Харвардын их сургуулийн төгсөгч тэрбээр нээлтийн үгийг англиар хэлэхдээ 2023 оныг англиар бус 20, 23 хэмээн монголоор хэлсэн нь тийн шүүмжлүүлэх болсон.

Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө " Зүүн Азийн залуучуудын наадмыг нээж би үг хэлсэн, их сандарсан. Б.Баттүшиг ч мөн адил сандарсан гэсэн. Гадны зочид "За яахав дээ" гээд инээгээд л өнгөрнө лээ. Бид алдаа гаргахгүй амьдрах шаардлагатай цаг үед амьдарч байна даа! Алдаан дээрээ суралцаад явах орон зайг бид өнөөдөр хэнд ч өгөхөөргүй болжээ" гэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
649900
3 эможи

Төмөө
2023-08-21 11:08
Төмөртөмөө ч спорт гэдэг үгийг спирт гэж хэлээд авсан шүү. Өөрийхөө алдааг мэдэхгүй байгаа юмуудаа.
keyboard_arrow_up