Драгоныг нүүлгэх хугацааг ХОЙШЛУУЛЖЭЭ
2023 оны 8 сарын 21
Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзалыг энэ сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ийн байр руу нүүлгэх шийдвэр гарсан.
Гэвч товлосон хугацаанд Драгон автовокзалыг нүүлгээгүй байна. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад үер усны нөхцөл байдлаас шалтгаалан нүүлгэх хугацааг энэ долоо хоногийн сүүл хүртэл хойшлуулсан хэмээн мэдэгдлээ.
Одоогоор хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 58 аж ахуйн нэгж 48 чиглэлд 700 гаруй тээврийн хэрэгслээр гүйцэтгэж байна. Жилд дундажаар 1.5 сая зорчигчийг тээвэрлэдэг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
649892
4 эможи
Нямка
2023-08-21 11:31
Нүүлгээ бушуул түргэл
Зочин
2023-08-21 11:14
Бушуу зайлуулаачээ.
Зочин
2023-08-21 10:49
Гаргасан шийдвэрээсээ буцаад байх юм даа. 100 айлыг бас нүүлгэх хэрэгтэй.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс