БНСУ-ын эмч нараас үнэгүй зөвлөгөө авах иргэдийн бүртгэл өнөөдөр дуусна

2023 оны 8 сарын 20

Arslan.mn

Өмнөд Солонгосоос Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран 2023 оны наймдугаар сарын 25-27-ний өдөр Сүхбаатарын талбайд “Солонгосын соёлын өдрүүд-2023” арга хэмжээг зохион байгуулах талаар мэдээлсэн. Тус арга хэмжээний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг, эрүүл мэндийн аялал жуулчлалын фестиваль, “БНСУ-д суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг зохион байгуулах зэргээр урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүд зохион байгуулах аж.

Иргэд эрүүл мэндийн хөтөлбөрийг хамгийн их сонирхож байгаа бөгөөд Өмнөд Солонгосын нүд, шүд, үе мөч, нуруу нугас, арьс гоо засал, эмэгтэйчүүдийн нийт 50 эмнэлгийн 100 гаруй эмч, зөвлөх ирж оролцох аж. Уг хөтөлбөрт хамрагдах иргэдийг энэ сарын 21-нийг хүртэл энэ хаягаар бүртгүүлэх боломжтой.

Жич, БНСУ-ын эмч нар үзлэг хийхгүй бөгөөд зөвхөн гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдэд зөвлөмж мэдээлэл өгөх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
649875
2 эможи

Enkhmaa Sarangerel
2023-08-22 22:35
Zuvluguu avah
keyboard_arrow_up