Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх авто замын гүүрний ажил 60 хувьтай үргэлжилж байна
2023 оны 8 сарын 19
Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зам, замын байгууламжийг шинэчлэх томоохон ажлуудыг гүйцэтгэсээр байна.
Үүний нэг Яармагаас Дулааны IV цахилгаан станц хүртэлх авто замын гүүрний ажлын явцтай өнөөдөр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар танилцаж байна. Уг ажлын явц 60 хувьтай байна. Гүүр ашиглалтад орсноор
- Наадамчдын замын хөдөлгөөний түгжрэл 14.9 хувь буурах
- Сонсголонгийн замын түгжрэл 11 хувиар буурах тооцоолол бий.
Гүйцэтгэгч компани аравдугаар сарын сүүл үе гэхэд дуусгахаар ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649865
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс