Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлт 62 хувьтай үргэлжилж байна

2023 оны 8 сарын 19

Arslan.mn

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд зам, замын байгууламжийг шинэчлэх томоохон ажлуудыг гүйцэтгэсээр байна.

Үүний нэг  Зайсангийн төмөрбетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажилтай өнөөдөр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар танилцаж байна. Тус ажлын гүйцэтгэл 62 хувьтай үргэлжилж байгаа аж. Долоодугаар сарын эхээр орсон үерийн улмаас гүүрний доод зутгалтын ажлууд сар гаруйн хугацаанд хойшилсон болохыг гүйэтгэггч команийн зүгээс мэдээлээд буй юм.

Зайсангийн гүүрээр хоногт 16,000 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35,000 тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах тооцоолол бий хэмээн Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649864
0 эможи

keyboard_arrow_up