ШУУРХАЙ: “S'Outlets“ болон “Авлига хороолол“-ыг нураан газрыг нь улсын хамгаалалтад авахаар боллоо

2023 оны 8 сарын 18

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон албаныхан хот байгуулалт хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1600 гаруй барилгын талаар, НГЗБА-наас нийслэл дэх үерийн эрсдэлтэй айлуудын байршил, тэднийг нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэсэн газар, үерийн эрсдэлтэй 86 байршлын судалгааны дүн, “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгын асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэгвэл “S'Outlets“ болон “Авлига хороолол“-ыг нураан газрыг нь улсын хамгаалалтад авахаар болжээ.

Тодруулбал, үерийн онцгой хамгаалалтын бүсэд байгаа “S Outlets” дэлгүүр, “Aqua garden” буюу Авлига хорооллыг нураан, чөлөөлсөн газрыг улсын тусгай хамгаалалтад авах Нийслэлийн Засаг даргын захирамж гаргажээ.

Энэ талаар Д.Сумъяабазар “Онцгой хамгаалалтын бүсэд  өртсөн нийт 1887 нэгж талбар байна. Голын ай сав газарт баригдсан “Aqua Garden” хороолол, S outlets дэлгүүр, Шунхлай шатахуун түгээх станцыг буулгана. Хуулийн хүрээнд буулгах бүрэн боломжтой. Мөн эдгээр асуудлаар захирамж гаргасан" гэлээ. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
649827
6 эможи

Zochin
2023-08-18 18:41
Mash zuv odoo ter barilga hereggui hunii ami olnooroo suidene zuv shiidver talarhaj bna gol gorhi n ursag
Зочин
2023-08-18 11:44
Эрчим хүчний сайд Чойжилсүрэнгийн компаниудыг шалга. Хан-Уул тэр чигээрээ тэрний мэдэлд гэж юу байхав. Нэр төр албан тушаалаараа л авилгадаж авсан байж таарна.
Зочин
2023-08-18 11:24
Нураах нь зөв, Даварсан Тэрбумтан Бизнесмэнүүд тэрбайтугай Хөгжлийн Банк, Нүүрс, Алт, Мөнгө, Улсын Төсвийг Идэж Ууж Залилан хийж Америк, Солонгос руу Маш их хэмжээний Америк доллар, Шилжүүлсэн байдаг юм бн лээ, АТГ мэдээнд байна,
keyboard_arrow_up