Д.Сумъяабазар: Нийслэлд 1642 барилгын эрхийг цуцална
2023 оны 8 сарын 18
Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд барилга, газар зохион байгуулалттай холбоотой дөрвөн багц асуудлаар мэдээлэл хийж байна.
Тодруулбал:
- Хот байгуулалт хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар цуцлах 1,600 гаруй барилгын талаар,
- НГЗБА-наас нийслэл дэх үерийн эрсдэлтэй айлуудын байршил, тэднийг нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэсэн газрын талаар,
- Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс хийсэн үерийн эрсдэлтэй 86 байршлын судалгааны дүн,
- “S Outlets”, “Aqua garden” зэрэг барилгын асуудал.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан цаг үеийн асуудлаар мэдээлж байна.
Тэрбээр "Бид судалгаа, шинжлэх ухааны тооцоолол дээр суурилж ажлаа хийж байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий 1642 барилга баригдвал машин зөрөх битгий хэл хүн явах ч зайгүй болно. Тиймээс 2016 он хүртэлх төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож байна.
- Нийт 1642 барилгын 40 хувь нь Их тойрууд байна. Яармагийг одоо л засаж авахгүй бол БЗД-ын 26 дугаар хороо шиг болно.
- Барилгын тухай хуульд зааснаар барилга 70 хувь, ногоон байгууламж 30 хувь гэсэн стандартыг мөрдсөн цементэн ширэнгэн ой гээд байдаг БЗД-ийн 26-р хороо хууль зөрчөөгүй.
- Нийслэлийг аймаг, сумдын бүтцээр хөгжүүлэх хуулиа өөрчилье гэж олон удаа үзсэн.
- Нийслэлийн багц хуулиа энэ намрын чуулганаар батлахгүй бол энэ их уур бухимдал, нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрнэ." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
649824
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс