НЦУГ : Бие бялдрын түвшин тогтоох үзлэг эхэллээ
2023 оны 8 сарын 16
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бие бүрэлдэхүүний бэлтгэлжилтийн шалгалт ирэх сард зохион байгуулагдана.
Бэлтгэл ажлын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдаас гуравдугаар шатны бие бялдрын бэлтгэлжилт, ёс зүйн дүрмийн шалгалтыг өнөөдөр буюу /2023.08.16/ өдөр авч эхэлжээ.
Алба хаагчид дээрх шалгалтад хамрагдсанаар бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлтгэлжилттэй болох зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
649760
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс