Д.Сумъяабазар: Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
2023 оны 8 сарын 15
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав.
Тус зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.
Тухайлбал,
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон гэр хороолол, зуслангийн бүсийн хог, цэвэрлэгээ, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэх.
- Хөрөнгө оруулалтаар орон сууц болон гэр хорооллын гудамжинд хийж буй авто замын засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, орчны аюулгүй байдлыг хангуулж хяналт тавьж ажиллах.
- Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан авто замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн үйлчилгээ чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж, дугаарын хязгаарлалтын хяналтыг сайжруулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
- Авто замын хөдөлгөөний зорчих хэсэг болон автобусны буудлуудад нийтийн тээвэр чөлөөтэй зогсоход саад учруулсан тээврийн хэрэгслийг журамлах, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн жолоочид хариуцлага тооцох, хяналт тавих ажлуудаа эрчимжүүлж ажиллах.
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлж ажиллах.
- Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
649722
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс