“Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд эцэг, эх асран хамгаалагч та бүхний оролцоо чухал“

2023 оны 8 сарын 15

Arslan.mn

Хүүхдийг ахуйн хүрээний осол гэмтэл, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар ЦЕГ ГБХХЭГХТХ-ийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Анурагаас тодрууллаа.

-Улирлын шинжтэй хүүхэдтэй холбоотой ямар төрлийн дуудлага мэдээлэл илүүтэй бүртгэгдэж байна вэ?

Иргэд олон нийтийн амтралтын саруудтай холбоотогой насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтаас хол хөдөө орон нутагт өвөө эмээ, хамаатан садан, ах дүүгийндээ очих, зуслан явах, найз нөхдөөрөө гол ус, ой модруу зугаалах, тоглох гэх мэтээс үүдэн төөрөх, гол,  усанд живэх,  өндрөөс болон морь унах үедээ унаж бэртэх, орчиндоо аюул учруулж болзошгүй ан, амьтны нөлөөнөөс амь нас эрүүл мэндээр хохирох, мотоцикл, мопед, унадаг дугуй, дугуйт тэшүүр, дугуйт тавцан  зэргээр замын хөдөлгөөнд оролцох, зорчих хэсэг дээр тоглох зэргээс зам тээврийн осолд өртөх, эцэг эх нь ажилдаа явсан хойгуур хяналтгүй цахим орчинг удаан хугацаагаар ашигласнаас цахим донтолтод өртөх, цахим гэмт хэргийн хохирогч болох зэрэг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирдог.

Гэмт хэрэг, зөрчлөөс гадна ахуйн осол гэмтэлд жишээлбэл халуун шингэн, халаах хэрэгсэл, гал түймэр, хийн төлөвийн бодис буюу халуун уур, хийнд түлэгдсэн, явганаас, нүхэн жорлон, худаг, шуудуунд унах, барилга байгууламж, бусад өндөр түвшинээс унах, гол, мөрөн, нуур, тогтоол усанд унах, живэх гэх мэт золгүй байдлаар амь нас, эрүүл мэндээр хохирох, бэртэж гэмтэх байдал ихээр бүртгэгддэг.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн: 

  • Хүүхдийг өндөр сандал эсвэл түүний авирсан зүйл дээр ганцааранг нь үлдээхгүй байх
  • Цонхны түгжээг хүүхэд онгойлгож чадахгүй болгох, цонхондоо хамгаалалтын тор хийх, цонхны тавцан руу хүүхэд дамжиж гарч болох зүйлсийг холдуулах
  • Орноос унахаас сэргийлж хүүхдэд зориулалтын ор хэрэглэх, хүүхдийг орны булан, захад унтуулахгүй байх, хаалт хийх
  • Бага насны хүүхэд үлгэрийн баатар дуурайн өндрөөс үсрэх харайх эрсдэл байдаг тул бодит биш гэдгийг хүүхдэд хэлж, ойлгуулах
  • Нүхэн жорлонд бага насны хүүхэд унахаас сэргийлж түгжээ хийх, хаалгыг хааж хэвших
  • Ахуйн осол гэмтэлд долоо хүртэлх насны хүүхдүүд маш ихээр өртөж байна. Жишээлбэл, халуун усанд түлэгдэх, нүхэнд унах, гол мөрний усанд живэх дуудлага мэдээлэл Онцгой байдлын газар, эмнэлэг, цагдаагийн байгууллагад ирсээр байгаа. Урин дулааны улиралтай холбоотой гол, усны дуудлага нэмэгдэх болсон. Тиймээс гэр бүлээрээ гол устай газар очсон тохиолдолд хүүхдээсээ хараа хяналт салгахгүй байх шаардлагатай" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649699
1 эможи

keyboard_arrow_up