Б.Загдсамбар: Зарим иргэд миний үхэх чамд хамаагүй гээд “НҮҮХ МЭДЭГДЛИЙГ“ ураад шиддэг

2023 оны 8 сарын 14

Arslan.mn

Улаанбаатар хотод үерийн аюултай бүсэд 3,000 орчим айл өрх байна. Эдгээр иргэдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэх талаар Газрын албанаас өнөөдөр мэдээлэл өгсөн юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар "Гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх болон түр суурьшуулах 1,000 га газрыг НИТХ-аас баталсан байдаг. Үүнээс 427 га газарт 2,397 айлыг нүүлгэн шилжүүлэхээр байршлыг тодорхойллоо. 

Үерт урсаж болзошгүй буюу гуу жалгануудад шороо дүүргэж айл буусан газруудын нарийвчилсан зургийг авч байна. Өөрөөр хэлбэл 20 жилийн өмнөх байсан гуу жалга бий эсэхийг сансрын зургаар гаргаж байгаа юм.

Одоогийн байдлаар үерт өртөж болзошгүй 2,900 айл өрхөд Онцгой байдлын байгууллагатай хамтран нүүх 3,900 мэдэгдлийг хүргээд байна. Гэвч зарим иргэн миний үхэх чамд хамаагүй гээд мэдэгдлийг ураад газрын албаны ажилтны өөдөөс шиддэг. Газрын албаныхан үерийн жалгыг дүүргээд газар олголоо ч гэх бэрхшээл бий.

Үерийн аманд байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх газарт авто зам, цахилгаан эрчим хүчийг холбохоор төлөвлөж байгаа. Нийтийн тээврийн автобус явна.

Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Багануур дүүрэгт нүүлгэн шилжүүлэх байршлуудыг тодорхойлсон, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт жижиг газрууд бий. Нүүлгэн шилжүүлж байгаа иргэнд газрыг эзэмших эрхээр олгоно. Хуульд заасны дагуу газар эзэмшүүлнэ" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649679
1 эможи

Зочин
2023-08-14 18:23
ДУРААРАА ҮЁРИЙН ХМАН ДЭЭР БУУСАН ТЭНЭГҮҮД ЁСТОЙ Л МИНИЙ ҮХЭХ ЧАМД ХАМААГҮЙ ГЭДЭГ ЮМ БАЙНАЛЭЭ ӨӨОӨӨ ҮХЭЖ БОЛНОО ХАЖУУД НЬ ӨЧНӨӨН ХҮНИЙ ЭД ХӨРӨНГӨ ,АМЬ НАСЫГ ХОХИРООЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ҮҮНИЙГ САЙН НЯТЛАЖ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВААРАЙ.ТЭР ТУСМАА ХӨДӨӨНИЙХӨЭ ҮНЭН ДУРААРАА НОВШНУУД
BAT
2023-08-14 15:07
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up