Газар чөлөөлөлтийн үнэлгээнээс 3-4 дахин их төлбөр нэхэмжилж, Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох ажил СААТСАН

2023 оны 8 сарын 11

Arslan.mn

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын газар чөлөөлөлт 95 хувьтай байгаа юм. Гэвч газар чөлөөлөлтийн асуудлаар зургаан иргэнтэй ойлголцож чадахгүй байгаагаас замын ажил саатжээ.

Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг "Газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш буюу нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Нийт 356 нэгж талбар өртөж байгаагаас одоогийн байдлаар 34 нэгж талбар үлдээд байна.

Тодруулбал аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг хэрнээ хувь хүний нэр дээр байдаг газрын зургаан иргэнтэй ойлголцож чадахгүй байгаа. Тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилдэг. Үүнээс болж тус замын ажил саатсан. Энэ зам хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай гол холбоос үндсэн зам болж байгаа" хэмээн хэллээ.

Иймээс иргэдийг улсын чанартай, томоохон бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтөд хамтран ажиллаж, уян хатан хандахыг тэрбээр уриаллаа.

Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох авто зам нь зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Замын ажлыг  “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж, 2024 оны зургаадугаар сард дуусгахаар төлөвлөжээ.

Уг замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
649634
1 эможи

Зочин
2023-08-13 22:04
Тэнэг оркуудыг хөдөө рүү нь хөө даварцан орк вэ улсын хөгжилд сахд болмон энэ өмхий оркуудыг хоь ру оруулж ирүүлэхгзй байиаар бна
Зочин
2023-08-12 22:17
Аргагүй дарга гишүүн нэртэй сэтэр зүүсэн хулгайчид нь хамаг боломж хулгайлаад л луйвардаад байхад ганц олдсон боломжийг
Зочин
2023-08-12 15:48
Өө даварчирсан тэнэгүүд вэ. Бүгдийг буцаагаад хөдөөрүү нь хөөгөөд явуул. Үгүй ерөө хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэг болж байх шив. Бүгдийг хотоос зайлуулбал таарна
Зочин
2023-08-12 14:41
Tөр төмөр нүүртэй гэдэг биздээ. Яасан шуналтай юм бэ.
Хотын иргэн
2023-08-12 07:45
Улсын ханш өгөөд хөө
нэрсийг нь зарла
2023-08-12 05:52
ЯАСАН даварсан шуналтангууд вэ? Сэтгүүлчид нэрсийг олж зарлаж л таарна. НИЙТИЙН төлөө газраа үнэгүй чөлөөл. ЭСВЭЛ газрыг нь тойруулаад хятадууд шиг замаа тавих хэрэгтэй
Хотын иргэн
2023-08-12 01:12
Нийтийн эрх ашиг 1-рт шүү дээ! Даварсан шуналууд вэ? Өөр газар албадан нүүлгэвэл таарна! Нэг ч төгрөг бүү өг яг ижил хэмжээтэй газар зааж өгөөд албадан нүүлгэ!!!
Зочин
2023-08-11 18:42
Do you want to earn money without investing money. That’s how I started this job and Now I am making $200 to $300 per hour for doing online work from home. . . Apply Now here————->>> https://iplogger.com/hhh78
keyboard_arrow_up