“Үерт өртсөн өрхүүдэд 609 хүүхэд, ахмад настан 108, хөгжлийн бэрхшээлтэй 27 иргэн байна“

2023 оны 8 сарын 09

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс үер буусан 21,27,29 дүгээр хороодод есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж нийт үерийн гамшигт өртсөн өрх, аж ахуйн нэгжийн нарийвчилсан судалгааг гаргажээ.

Энэ талаар ХНХЯ-наас "Үерт өртсөн өрхүүдэд 1,430 иргэн байгаагаас хүүхэд 609, ахмад настан 108, хөгжлийн бэрхшээлтэй 27 иргэн байгаа юм байна.

Дүүргийн түр байрлуулах байранд 18 иргэн байгаагаас найм нь хүүхэд, хоёр нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэг байгаа" гэв.

Судалгаа нь гэр оронгүй болсон өрхөд гэр олгох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, хүнсний нэг удаагийн тусламж үзүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөг боловсруулахад суурь мэдээлэл болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649565
0 эможи

keyboard_arrow_up