Д.Сумъяабазар: Иргэд тогны утаснаас болж нас бараагүй, Засаг дарга нарыг ажлаас нь хална

2023 оны 8 сарын 07

Arslan.mn

Хотын дарга өнгөрөгч баасан гарагт болсон үерийн үеэр газар дээр нь ажиллах үедээ "Хэнтий аймгийн хоёр иргэн тогны хүчдэлээс болж нас бараагүй, гэртээ байж байгаад нас барсан юм билээ" хэмээчихэв. Гэртээ зүгээр сууж байсан хүн нас барахгүй нь тодорхой.

Гэтэл энэ хэргийг өөрөөсөө зайлуулах гэсэн мэт "тогны утаснаас болоогүй" ээ гээд хээв нэг яриад явчихав. Үүнээс гадна "Баянзүрх дүүргийн үерт өртсөн хороодын Засаг дарга нарыг ажлаас нь хална" хэмээх сүртэй мэдэгдлийг дараах өдөр нь хийв.

Угтаа үе үеийн Засаг дарга, газрын албадын замбараагүй газар олголтын асуудлыг хөндөх ёстой байтал одоо ажиллаж буй хэдэн Засаг дарга нарт хариуцлага тооцоод энэ удаагийн хэргийг аргалахаар шийдсэн бололтой. 

Өмнө нь болсон хоёр үер бидэнд хангалттай анхааруулга өгсөөр байтал хотын удирдлагууд "Газар дээр нь ажиллаж байна. Буулгана, суулгана" гэх сүржин үгсээр дарж, иргэдийг аргалсаар өнөөдрийн нөхцөл байдалд хүрэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3
649484
4 эможи

Зочин
2023-08-08 02:03
Fantastic work, Mike. Since I currently make more than $36,000 each month from just one simple web business, I commend your efforts. Despite the fact that these are the most basic internet operations occupations, you nd-05 may start making a reliable online income with as little as $29,000. . . Modify your connection—————————>>> https://Www.FB.DailyPay7.Com

2023-08-07 13:39
Бзд н дарга нар өмнө нь үер болход шуудай үүрээд л ажлаа хий бтгий бичлэг хий гээд л ,цагаан хоолой бариад шоудаад байсан ,үнэндээ зүгээр л худлаа жүжиглэдэг новшнууд , эрсдэлтэй бгаа айлуудаа мэдэхгүй , тэд нарыг хөөж явуулаач
Зочин
2023-08-07 13:02
Эмх замбараагүй олгосон газруудыг одоо цэгцлэх цаг нь болжээ.
keyboard_arrow_up