Лаг, шавар ихээр хуримтлагдсан 18 байршил байна

2023 оны 7 сарын 08

Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас усанд автсан, үерт өртсөн байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэн, орчны бохирдлыг цэвэрлэж байна.

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар Сэлбэ голын баруун талын байршилд газар дээр нь ажиллалаа. Усанд автсан зам талбайг лаг, шавраас чөлөөлөх, цэвэрлэх ажилд хот тохижилт, үйлчилгээний байгууллагынхан, зэвсэгт хүчний алба хаагчид оролцож байна.

     Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Усанд автсаны улмаас лаг, шавар хуримтлагдсан 32 байршил байгаа. Одоо Сэлбийн баруун, зүүн тал буюу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд хуримтлагдсан их хэмжээний лаг, шаврыг цэвэрлэж байна. Үүн шиг нөхцөл байдал хүндэрсэн 18 байршил бий, эхний ээлжинд эдгээр байршилд ажиллана. Лаг, шаврыг машин механизмаар зөөгөөд нарийн цэвэрлэгээ, угаалгыг СӨХ хариуцах юм. Эхлээд орчныг цэвэрлээд, дараа нь ариутгал хийнэ" гэлээ.

     Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар "Үерийн улмаас үүссэн бохирдлын цэвэрлэгээг тохижилт үйлчилгээний 670 гаруй ажилчин, Зэвсэгт хүчний 150 албан хаагч хийж байгаа. Мөн орон сууцуудын зоорийн давхар, гараашуудын усыг соруулах ажил үргэлжилж байна. Үүнд нийслэл, дүүрэг, хувийн хэвшлийн байгууллагуудын шахуургуудыг ашиглан хүн хүч, нөөц бололцоогоо дайчлаад ажиллаж буй. Зэвсэгт хүчнээс алба хаагчдыг хүч нэмж ажиллуулах талаар ярилцсан" хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648848
2 эможи

keyboard_arrow_up