“Сэлбэ голын ай савд байгаа 200 гаруй айл усанд автсан“

2023 оны 7 сарын 06

Arslan.mn

Зуслангийн бүсэд айл өрхүүд үерт автжээ. Энэ талаар Онцгой байдлын байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Санзайгаас эхтэй Сэлбэ голын ай савд байгаа 200 гаруй айл усанд автсан байна. Урд шөнө 700 гаруй алба хаагч, ажилтнууд үерийн эрсдэл бүхий 18 цэг дээр үүрэг гүйцэтгэсэн. Нэн эрсдэлтэй найман цэгийн нөхцөл байдал сайжирсан.

Сэлбэ гол дагуух Натур төвийн хойд талын сэргээн босгосон далангаар ус давж гарах тохиолдол гарсангүй. Далан босгох үйл ажиллагаа үргэлжилж байна" хэмээн хэллээ.

Урд шөнө усны түвшин 15-20 см нэмэгдсэн" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648737
0 эможи

keyboard_arrow_up