Зуслангийн бүс дэх үерт автсан иргэдийг НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ эхэлжээ

2023 оны 7 сарын 06

Arslan.mn

"Шарга морьт, Гоодойн ам, Ар согоотын үерийн аманд буусан 130 орчим айл үерт автсан байна. ОБЕГ-аас зуслангийн бүс дэх иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч буй талаар мэдээллээ.

 

Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Бэхбаяр "Шарга морьт, Гоодойн ам, Ар согоот буюу Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 хорооны 130 орчим айл өрх үерт автсан. Эдгээр айл өрхийн ихэнх нь эзэнгүй байв. Эзэнтэй байсан 30 өрхийн 100 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, түр байранд оруулах ажлыг зохион байгуулсан.

Гал унтраах 34, 74 ангийн алба хаагчид ажиллаж байна. Одоогийн байдлаар 10 дуудлага ирээд байгаа ч заримд нь хараахан очиж амжаагүй. Үндэсний аврах бригадаас хоёр бүлэг нэмэлтээр ирж, очоогүй дуудлагад хүрч ажиллана.

Санзай, Хандгайтын зусланд байгаа иргэд "Байшин, гэр усанд автаж байна, ус соруулаад өгөөч, далан шуудуу барьж өгөөч" гэдэг гомдол мэдээлэл нэлээдгүй ирсэн. Сэлбэ голын далан босгох ажилд хүн хүч ажиллаж байгаа учир энэ хэсэгт далан барьж амжихгүй байна. Нөхцөл байдал хүнд байна. 

Үерийн улмаас учирсан хохирлын үнэлгээг гаргахаар ажиллаж байна" гэв. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
648735
4 эможи

Зочин
2023-07-06 16:05
Ман.ан монголын ард түмнийг уб.д бөөгнүүлээд хөдөө хээрийг эзгүй болгож байгаад хөрөнгө оруулагч нэртэй гадны хулгайч хужаа шар толгойтнууддаа газар нутаг баялагийг маань хувааж өгөх бузар бодлогоо хэрэгжүүлж аль хэдийн эхэлсэн гэдгийг үхэрнүүд эхнээсээ одоо л мэдэж байна
Зочин
2023-07-06 16:02
Хохино оркууд
keyboard_arrow_up