“АПУ ХК“ Сэлбэ голын 20 метрийн өргөн даланг 6 метр болгон нарийсгаж, “АГУУЛАХАА“ барьжээ
Үргэлжилсэн борооны улмаас автозамууд усанд автаж, нийслэл дундуур урсдаг Сэлбэ, Дунд гол үерлэж саваасаа халиад байгаа юм.
Үүний гол шалтгаан нь зохион байгуулалтгүй газар олголт, төлөвлөлтгүй барилгажилттай шууд холбоотойг хэн хүнгүй мэддэг ч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авсангүй.
Дарин дээр давс гэгчээр үндэсний томоохон үйлдвэрлэгч "АПУ" ХК нь Сэлбэ, Дунд гол дагуу буюу Хан-Уул дүүргийн III дугаар хороо үйлдвэрийн гудамж дагуу 20 метрийн өргөнтэй даланг 6 метр болгон нарийсгаж, үйлдвэрийн агуулахаа барьсан нь гол үерлэх томоохон шалтгаан болжээ.
Д.Сумьяабазар дарга аа, даланг дураараа нарийсгаж барилга барьсан аж ахуйн нэгж, эздүүдэд хэзээ, ямар хариуцлага тооцож, ард иргэдийг хохиролгүй болгох юэ?! Өнөөдөр үүсээд буй энэ гамшгийн нөхцөл байдал маргааш ч, дараа зун ч мөн тохиолдсоор байх болно.
Далангаа чөлөөлж, стандартын даланг байгуулах ажлыг хийгээгүй цагт бидний зовлон өөрчлөгдөхгүй!!!
ЗДТГ-аас мэдээлж буйгаар Улаанбаатар хот 461 км үерийн далан барьж байж иргэдээ хамгаална гэсэн төлөвлөлт гарсан гэв.