Төлөөлөгчдийн саналаар сургууль, цэцэрлэг, дахин төлөвлөлтийн санхүүжилтийг нэмж баталлаа

2023 оны 7 сарын 03

Arslan.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан өнөөдөр үргэлжилж, Нийслэлийн 2023 оны төсөвт, нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн 2022 оны Төсвийн гүйцэтгэлийг батлах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. 

Arslan.mn

Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн ИТХ дахь намын бүлгүүд хэлэлцэж буй асуудлаарх бүлгийн дүгнэлтийг танилцуулсан юм. Улмаар НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид төсвийн тодотголд өгсөн цаг үеийн тулгамдсан асуудлаарх зарим ажилд хөрөнгө оруулалт тусгах саналыг хураалаа. Үүнд: 

  • Налайх дүүргийн 2 дугаар хороо Голомт цогцолбор сургуулийг буулгаж 960 суудалтай сургууль барих 5 тэрбум төгрөг 
  • БГД-ийн 21 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгад 461 сая төгрөг 
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ашиглалтын шаардлага хангахгүй 34, 35 дугаар барилгыг буулгаж дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн шугам, сүлжээний ажилд 1 тэрбум төгрөг 
  • БЗД-ийн 25 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилга барихад 3 тэрбум 226.2 сая төгрөг 
  • Чингэлтэй дүүрэгт газар чөлөөлөх нөхөх олговор 2 тэрбум 600 сая төгрөг 
  • СБД-ийн 10 дугаар хороо 234 дүгээр цэцэрлэгийг 200 ортой барилгаар өргөтгөх 1 тэрбум төгрөг 
  • БЗД-ийн 12 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилга 1 тэрбум төгрөг 
  • СХД-ийн 13 дугаар хороо дүүргийн эрүүл мэндийн төсвийн барилгын их засварт 748.3 сая төгрөг 
  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажилд 1 тэрбум төгрөг 
  • БЗД-ийн 19 дүгээр хороо 240 ортой цэцэрлэгийн барилгад 1 тэрбум 200 сая төгрөг 
  • СХД-ийн 20 дугаар хороо гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд 1 тэрбум 892.2 сая төгрөг 
  • БЗД-ийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын тохижилтын ажилд 2 тэрбум 43.1 сая төгрөг 
  • Цахим Улаанбаатар төсөлд 5 тэрбум төгрөг 
  • СХД-ийн 18 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгах барилгажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажилд 3тэрбум 829.2 сая төгрөг тусгах саналыг тус тус гаргасныг НИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжин, төсвийн төсөлд тусган баталлаа. 

Нийслэлийн 2023 оны төсвийн орлогыг 532,073,153.9 төгрөгөөр баталлаа

Улмаар төлөөлөгчдийн өгсөн саналыг нэмж тусгаснаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн нийт орлогыг 532,073,153.9 мянган төгрөгөөр баталлаа. Үүнд татварын орлого нь 340,830,780.0 мянган төгрөг байх бол татварын бус орлого 170,579,824.5 байх юм. Мөн нийслэлийн 2023 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг баталсан юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга 551,410,604.5 мянган төгрөийн орлого төвлөрүүлэх бол нийслэлийн харьяа агентлагууд 491,606,480 мянган төгрөг төвлөрүүлнэ. Харин харьяалах төсөвт байгууллагын өөрийн орлого нь 18,278,565.5 мянган төгрөг, бусад орлого 41.5 сая төгрөг байх юм.

Түүнээс гадна нийслэлийн 2023 оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын шуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 255,933,000.0 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 65,684,200.0 мянган төгрөг, 2022-2023 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 233,958,028.7 мянган төгрөгөөр тус тус баталлаа. 

Мөн нийслэлийн төсвөөс Багахангай дүүрэгт 5,071,945.9 төгрөг, Налайх дүүрэгт 3,195,449.8 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохоор болов. Харин нийслэлийн 2023 оны төсвийн жилд дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 887,300,112.1 төгрөгөөр баталсан бол энэ онд нийслэлээс 370,226,390.6 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648641
0 эможи

keyboard_arrow_up