ТАЙЛБАР: Зууван хэлбэртэй хоёр байгууламжийг орон зайгүй болгож байгаа учраас нураасан

2023 оны 7 сарын 02

Arslan.mn

УДЭТ-ын гадна талбайн тохижилтын ажил 14 хоногийн өмнөөс эхлээд байсан ч тус тохижилтын ажлын зураг төслийг мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт болон иргэдийн санал хүсэлтийн дагуу өөрчлөхөөр болсныг албаны хүн хэллээ. 

Энэ талаар УБЗАА-ны дугуйн ба явган замын тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Тохижилтын ажлын төсөв болох 900 сая төгрөг 2022 онд батлагдаж байсан. Шинэ зураг төслөөр усан оргилуур болон хөшөө дурсгалтай холбоотой зардлууд нь танагдаж ногоон байгууламж руугаа түлхүү чиглэсэн ажлыг хийхээр болж байна. 

Хотын удирдлагууд газар дээр нь ажиллаж үзээд зууван хэлбэртэй хоёр байгууламжийг орон зайгүй болгож байгаа учраас нураахаар болсон. 

50 машин зогсоохын төлөө байх уу? 50 хүүхэд тоглуулах талбайтай байх уу гэдгийг бодох хэрэгтэй. Хүндээ анхаарсан төлөвлөлт хийж хүн рүү чиглэхгүй бол түгжрэл буурахгүй. Дугуй унаад, скүүтерээр явах орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

УДЭТ-ын үзэгчдэд зориулж одоо байгаа зогсоолын хажуу талын задгай хэсэг дээр 20-оод машины болон жуулчны автобусны зогсоолыг шийдсэн байгаа" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
648561
6 эможи

Зочин
2023-06-30 10:33
Erguu p i s da kuud gej ta nariig l helne. Engineer bhgui uls bolloo
зочин
2023-06-30 07:22
Төсөвт зардал нь суусан ч гэсэн анхнаас нь зураг төслөө сайн гаргаж хийхэд яадаг байнаа. Туйпуу, цемент элс шороо ус гээд илүү зардал гаргаад ямар ч төлөвлөлтгүй арай юмаа. төсвийн мөнгө чинь төсвийн нэртэй боловч ард түмний татварын мөнгө шүүүү
Иргэн Иргэн
2023-06-29 21:38
Анхнаасаа зардал чирэгдэл болохгүйгээр шийдчих юмыг бодох тархигүй юм шиг ажиллах юм.
keyboard_arrow_up