Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар зам гаргасан асуудлыг хянан шалгаж байна
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Арцат болон Хүүшийн амны газар ашиглагч иргэд, ААН-үүдэд албан шаардлага хүргүүлжээ.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа аж. Тодруулбал Хан-Уул дүүрэг 22 дугаар хороо, БОАЖЯ-ны дээш өгсөж буй явган зам, дугуйн замыг үргэлжлүүлэх нийтийн эзэмшлийн зам талбайн газар чөлөөлөлтийг шуурхай гүйцэтгэх мэдэгдэл өгч хяналт тавин ажиллаж байна.
Арцатын аманд ашиглах эрхтэй талбай дээр шороон овоолго үүсгэснийг зөөвөрлөх, зөвшөөрөлгүй шөнөөр шороо асгаад байгаа тээврийн хэрэгслүүдийг тогтоож хариуцлага тооцохоор ажиллаж байгаа. Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар зам гаргаж байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэж буй асуудлаар улсын байцаагч томилон хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байгааг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.