ҮЙЛ ЯВДАЛ: Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт эхэлнэ
Зургаадугаар сарын 26-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын зөвлөлдөх уулзалтаар эхэлнэ.
09.00 цагт: “Туушин” зочид буудалд: “Орчны эрүүл мэнд” үндэсний чуулганаар хүний эрүүл мэндэд агаар, орчин, уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг хэлэлцэнэ: Утас: 9961-7156, 8911-9482.
09.00 цагт: “Кемпинский” зочид буудалд: "Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах нь" үндэсний семинар болно. Утас:8911-9482.
10.00 цагт: ШУА-д: “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ШУА-ийн Хими, биологи болон Геологи, газарзүй, байгаль орчны салбарын бага чуулган, Монголын анагаах ухааны академи, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи хамтран “Хөрс-хүнс-хүн тойрсон асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 9971-7977.
10.00 цагт: УИХ дахь намуудын бүлгүүд болон Ажлын хэсэг, түр хороод хуралдана.
10.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: "Синдерелла" эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэн мэдээлэл хийнэ.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11:00 цагт: Монголын газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын ажлыг гацааж байгаа удирдлагуудад хариуцлага тооцуулах талаар уг хотхоныг барьж байгаа үндэсний компаниудын төлөөллөөс мэдээлнэ.
11.40 цагт: УИХ дахь АН-ын бүлэг тус намыг төлөөлөх эрхгүй талаар “Эрх чөлөө” төвөөс мэдээлнэ.
11.40 цагт: Монголын уран зургийн галерейд: Дэлхийн Уугуул иргэдийн Оюун санааны өвлөн уламжлагчдын холбооноос (WUISP) зохион байгуулж буй "ГАРВАЛЬ" олон улсын үзэсгэлэн үргэлжилнэ. 7-р сарын 2 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд Буриад, Киргиз, Монголын бүтээлчдийн бүтээлүүдийг дэлгэжээ.