ҮЙЛ ЯВДАЛ: Тагнуулын ерөнхий газарт хандан хэвлэлийн хурал хийнэ

2023 оны 6 сарын 22

Arslan.mn

Зургаадугаар сарын 22-ны өдөр зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: МУИС-ийн номын санд: “Нүүдэлчдийн ёс зүй, соёлын харилцан ойлголцол” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт болно. Хурлаар 26 орны 80 илтгэгч Төв, дотоод Ази төдийгүй дэлхий хэмжээн дэх нүүдэлчдийн нийгэм, соёлын өөрчлөлтийг хэлэлцэнэ. Утас: 8683-9922, 8911-2293.

10.00 цагт: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуралдана. 

10.00 цагт: "Блю Скай" зочид буудалд: Европын холбоо болон ДЭМБ-аас хэрэгжүүлсэн “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн үр дүнг хэлэлцэнэ. Утас: 9984-5212.

10.00 цагт: Монголын Хөрөнгийн биржид: “Бичил эй би эс актив ТЗК” ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ.

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Дэлхийн аваргын сорилийг дэмжиж Монголын Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид мэдээлэл хийнэ.

11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэд тус аймгийн Шинэжинст, Баян-Өндөр суманд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос үүдэлтэйгээр аюулгүй байдалд хамаарах сөрөг үр дагавруудын талаар Тагнуулын ерөнхий газарт хандан хэвлэлийн хурал зарлажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648359
0 эможи

keyboard_arrow_up