Хүүхдийн тоглоомын 240 талбайг шалгахад 3385 ЗӨРЧИЛ илэрлээ

2023 оны 6 сарын 21

Arslan.mn

“Стандартын шаардлага хангахгүй эрсдэлтэй хүүхдийн тоглоомын талбайд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хүүхдийн тоглоомын 240 талбайд орчны аюулгүй байдлыг хангуулах шалгалт хийлээ. Шалгалтаар нийт 3385 зөрчил илэрсэн байна.

Тодруулбал, тоглоомын талбайг насны ангиллаар төрөлжүүлээгүй, авто замын хэсгээс зургаан метр, түүнээс бага зайд байгуулсан, тоглоомын талбайн ойр орчимд хурд сааруулагчгүй, эвдэрсэн тоглоомд анхааруулах санамж, тэмдэг байрлуулаагүй, аюул учруулахуйц ирмэгтэй, бэхэлгээ байхгүй, арчилгаа цэвэрлэгээ тогтмол хийдэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд гарчээ.

Иймд зөрчлийг арилгахын тулд дүүрэг, хорооны Засаг дарга, тоглоомын талбайн хариуцагч байгууллага, албан хаагчдад дэд бүтцийн стандарт хяналтын Улсын байцаагчийн зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648356
0 эможи

keyboard_arrow_up