Иргэдийг болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Тэрэлжид морьт эргүүл ажиллаж байна

2023 оны 6 сарын 18

Arslan.mn

Налайх дүүргийн Цагдаагийн  хэлтсээс Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эргүүл хяналтын хэлтэстэй хамтран дүүргийн 1, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Горхи-Тэрэлж”-ийн байгалийн цогцолбор газарт үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, дотоодын болон гадаадын амрагч, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор “Горхи Тэрэлж” тусгай арга хэмжээг 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд зохион байгуулж байна.

Арга хэмжээний нээлтэд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Нарантуяа,  Засаг дарга Ч.Раднаабазар нар оролцлоо. 

Уг арга хэмжээний хүрээнд алба хаагч нар мотоцикл, морьт эргүүл, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2 цэгт хяналт шалгалтаар ажиллана.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648244
1 эможи

keyboard_arrow_up