НЗХГ: Гүнтийн давааны замын хоёр урсгалыг асфальтаар хучив

2023 оны 6 сарын 17

Arslan.mn

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэх хотын гол болон туслах гудамж замуудын засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэж байна.

Энэ хүрээнд Гүнтийн давааны шороон замын 4 эгнээний 2 урсгалыг асфальт бетоноор хучиж, хайрган хучилттай 2 эгнээний шороог тэгшилж нягтруулав. Ингэснээр Гүнтийн давааны авто зам дөрвөн урсгалтай бөгөөд үүний хоёр урсгалыг хатуу хучилттай боллоо.

Хүйтний улиралд болон халтиргаа гулгаатай үед захын хэсгийн шороон замаар тээврийн хэрэгслүүд аюулгүй зорчих боломжтой  юм.

Ингэснээр байгаль орчны агаарын бохирдол, тоосжилтыг бууруулж тухайн орчинд амьдардаг иргэдийн тав тухтай зорчих, амьдрах нөхцөлийг сайжруулах ач холбогдолтой зам арчлалт засварын ажил болж байна гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
648230
1 эможи

НЗХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up