Иргэдийн хашааг татаж, зуслангийн дөрвөн аманд ОРЦ, ГАРЦ гаргана

2023 оны 6 сарын 15

Arslan.mn

Зуслангийн бүсэд иргэд дур мэдэн газраа нэмж хашаалснаас эмнэлгийн тусламж авах, гал түймэр зэрэг гамшгийн үед онцгой байдлын машин явах боломжгүй нөхцөл үүсээд байгаа.

Зарим нь гэртээ орохын тулд хэдэн айлын хашаа дамнан алхах тохиолдол ч бий. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирдэг өргөдөл, хүсэлтийн 50 орчим хувь нь орц, гарц гаргах тухай байдаг аж. Иймээс тус албанаас зуслангийн бүсийн 26 амыг дахин төлөвлөж эхлэв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба Чингэлтэй дүүргийн ЗДТГ хамтран эхний ээлжид Шадивлангийн амны газар ашиглалтыг сайжруулж, жишиг ам болгохоор бэлтгэл хангаж байна.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дүүрэг хариуцсан газар өмчлөлийн мэргэжилтэн Х.Хишигбадрах “Эхлээд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн аманд орц, гарц гаргана. Орц, гарцаа шийдээгүйгээс иргэд эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүсдэг. Мөн ойн сан бүхий газрынхаа орц, гарцыг шийдэж, зогсоол байгуулж, явган алхах нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна. Төлөвлөлтийг иргэдийн оролцоотой хийхдээ тэдний объектыг дайруулж газар чөлөөлөхгүй. Мэдээж бага хэмжээгээр хашааг нь татна. Шадивланд 2500 нэгж талбар байгаагаас 610 орчим нь төлөвлөлтөд тодорхой хэмжээгээр орно. Иргэдтэй уулзахад дэмжиж буйгаа илэрхийлсэн” гэв.

Иргэд кадастрын зургаасаа илүү хэмжээгээр хашаа татаж, орц, гарц гаргах гэхээр зөвхөн эрх ашгаа бодож эсэргүүцэх тохиолдол байдаг аж. Иймд нийт иргэдийн эрх ашгийг харгалзан, орц, гарц гаргахад идэвхтэй, хүндэтгэлтэй хандахыг уриалж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 амны зуслангийн бүсэд 53,505 нэгж талбар бүртгэлтэй. Дээр дурдсан дөрвөн байршилд 2225 иргэн байнга, 18 711 иргэн түр оршин суудаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648130
0 эможи

keyboard_arrow_up