ҮЙЛ ЯВДАЛ: “Цахим орчин-хүүхэд хамгаалал” хэлэлцүүлэг болно
Зургаадугаар сарын 14-ний өдөр болох зарим үйл явдлын тойм:
09.30-17.30 цагт: “Туушин” зочид буудалд: “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” үндэсний хэлэлцүүлэг болно.
10.00 цагт: УИХ-ын Ажлын хэсэг, байнгын болон дэд хороод хуралдана.
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: "Авто зам засвар арчлалт" ТӨХК-д орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 20 АЗЗА-ын газрыг нэгтгэхийг эсэргүүцэж Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбоо мэдээлэл хийнэ.
-“Тогтвортой санхүүжилтийн долоо хоног-2023” үргэлжилж байна. Тогтвортой банк, санхүүгийн байгууллагуудын холбоо (SBFN), Хүлэмжийн хийн тооцоолол, санхүүгийн бүртгэлийн түншлэл (PCAF), “Уур амьсгалын эрсдлийн удирдлага, Тогтвортой санхүүгийн замын зураг боловсруулах” хэлэлцүүлэгтэй.