СХД-ийн 32-р хороо товчооны замын уулзварын 6 метр өргөн, 2 эгнээ авто зам АШИГЛАЛТАД ОРЛОО
Нийслэлийн Замын хөгжлийн газраас 32-р хороо товчооны замын уулзварын 6 метр өргөн, 2 эгнээ 1.8 км урт авто зам АШИГЛАЛТАД оруулсан байна.
Тодруулбал, “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо товчооны замын уулзварын инженерчлэл болон товчооны замаас урагш хийгдэх авто замын ажил”-н хүрээнд хөрс хуулалт, ухмалын ажил, тохиромжгүй материал ухаж зөөвөрлөх, хөлдөлтөөс хамгаалах үеийн материал, зөөврөөр далан байгуулах, буталсан чулуун суурь, цементээр бэхжүүлсэн суурь, суур асфальт, өнгө асфальт, тэмдэг тэмдэглэгээ болон авто зам, явган замын хашлагийн ажил, замын трасстай давхацсан цахилгааны шугамыг зөөн шилжүүлэх зэрэг ажлууд бүрэн хийгдэж дууссан байна.
Ингэсэнээр тус авто зам нь 2 эгнээ, 6 метр өргөн, 1.5 метр өргөн дугуйн зам, явган замтай 1.8 км урттай болжээ.