Хүүхдийн байгууллагын буруутай үйл ажиллаанаас болж хүүхдийн амь нас эрсэдсэн талаар мэдээлнэ
Зургадугаар сарын 6-ны өдөр болох зарим үйл явдлын тойм:
09.00-14.00 цагт: УИХ-ын ажлын хэсгүүд болон байнгын хороод хуралдана.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: Сууц өмчлөгчдийн эрх ашиг ноцтой зөрчлийн талаар "Гэгээ-9" СӨХ-ноос мэдээлэл хийнэ.
11.30 цагт: Мэдээлэл технологийн Үндэсний паркт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын "ICT EXPO 2023” болох талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8856-5665, 8989-1387.
11.30 цагт: ОБЕГ-т: ҮАБЗ, Шадар сайдын ажлын алба, ОБЕГ, НЗДТГ хамтран энэ сарын 7-9-нд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах талаар мэдээлнэ. Утас: 8615-0069:
11.40 цагт. “Шинэ” намын байранд. (“Новотель” зочид буудлын урд талд “Могул тауэр”): Монгол Улсын макро эдийн засгийн талаар тус намын дэргэдэх эрдэмтэн, судлаачдын багаас мэдээлнэ. Утас: 8856-9093.
Хэвлэлийн Хүрээлэн мэдээллийн төвд:
12:00 цагт: Европ-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаарх танхимын болон гишүүдийн саналыг хүргэж мэдээлнэ.
12:30 цагт: Хүүхдийн байгууллагын буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор хүүхдийн амь нас эрсэдсэн талаар иргэн мэдээлэл хийнэ.
14.00 цагт. УЕПГ-ын үүдэнд: Иргэн О.Шинэбаяр прокурорын байгууллагад иргэдийн шаардлагыг хүргүүлж, мэдээлэл хийнэ. Утас: 9506-9933.
14.00 цагт: “Корпорэйт Конвеншн” төвд: “Зориг” сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн төслийн хаалтын үйл ажиллагаа болно. Утас: 9910-9723.