ФОТО: “Илүү их уншъя” уриатай номын баяр Төв талбайд гурав хоног үргэлжилнэ
Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах, нэн ховор, сонгомол бүтээлүүдийг толилуулах зэрэг оюунлаг арга хэмжээнүүд хөвөрсөн 33 дахь удаагийн “Номын баяр” өнөөдрөөс эхлэн 28-ныг дуустал Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
Жил бүрийн хавар Жанжин Д.Сүхбаатарын талбайд 300 гаруй номын асарт мөн тооны зохиолчид, 200 гаруй хэвлэн нийтлэгч нэгдэж, ойролцоогоор 30000 гаруй хүн идэвхтэй оролцдог байна. Судалгаанаас үзэхэд, номын баярт оролцогчдын дийлэнх буюу 75.4 хувь нь 15-35 насны залуучууд байдаг бол хүйсийн харьцаагаар эмэгтэйчүүд 63.9 хувийг эзэлдэг байна.
Энэ өдрүүдэд дараах үйл ажиллагааг зохион байгуулна:
- Нэн шинэ, үнэт ховор ном, гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа,
- зохиолч уншигчдын уулзалт,
- уран зохиолын уншлага,
- сонсдог номын цаг,
- яруу найргийн өдөрлөг зэрэг бүх насны уншигчдад зориулсан соёл, урлагийн олон талт арга хэмжээ.