ҮЙЛ ЯВДАЛ: Монгол инженерүүдийн хөгжүүлсэн цахилгааны хяналтын системийг танилцуулна
Тавдугаар сарын 3-ны өдөр болох үйл явдлын тойм:
09:00-11:00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний форум-2023" болно.
11:00-11:40 цагт Сүхбаатарын талбайд: МСНЭ-аас хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах акц зохион байгуулна.
10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын байнгын хороод хуралдана.
10.00 цагт: ШУТИС-ийн номын санд: Монгол инженерүүд цахилгааны хяналтын системийг нэвтрүүлсэн талаар мэдээлнэ. ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, “Ханап хангал зээрд” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол инженерүүдийн хөгжүүлж буй “Хэмжих хэрэгслийн удирдлага хяналтын систем”-ийг танилцуулна. Утас: 9906-1261.
10.00 цагт: Гаалийн ерөнхий газраас экспорт, импортын мэдээлэл, цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
10.00 цагт: МҮЭ-ийн холбооны байранд: Оюу толгойн төслийн талбайд гэрээгээр ажил гүйцэтгэгч "Эпирок Монголиа” компанийн ажилчид ажил хаяж байгаа талаар Геологи, эрчим хүя, уул уурхай ҮЭ-ийн хорооноос хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 9990-8549.
“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:
11:00 цагт: Үндсэн хуулийн талаарх мэдлэг төрийн албан хаагчдын дунд хийсэн судалгаагаар хангалтгүй байгаа тухай “Иргэдийн шударга шүүх” ТББ мэдээлнэ.
11:30 цагт: Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар иргэн Э.Болд мэдээлэл хийнэ.