ҮЙЛ ЯВДАЛ: Иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно” өдөрлөг зохион байгуулна
Тавдугаар сарын 1-ний өдөр болох үйл явдлын тойм:
-Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар БНХАУ-д айлчилна.
10.00 цагт: “Галлериа Улаанбаатар”-т: “Дижитал нүүдэл-2023” контент бүтээгчдийн форум болно.
10.00 цагт: Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.
10.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно” өдөрлөг зохион байгуулна. Утас: 7505-0801, 7505-0802.
11.00-13.00 цагт: МҮЭ-ийн Холбооноос Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрийг тохиолдуулан тайван жагсаал, цуглааныг зохион байгуулна. Утас: 9511-5380, 9914-9240.
11.40 цагт: Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн байранд: Олон угсаатны өлгий нутаг Ховд хотод зохион байгуулах Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээний талаар мэдээлнэ.
11.00 цагт: “Мишээл Экспо”-д: “BARILGA EXPO-2023” олон улсын үзэсгэлэн, яармаг “International Fair”-аар үргэлжилнэ. Утас:9100-0200.
“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:
11:30 цагт: Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 уурхайчны ар гэрийнхэн 3 шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг УИХ-аас шаардаж мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Нийслэлийн замын түгжрэлтэй холбоотойгоор иргэн Н.Тэмүүжин 10 гол замын төлөвлөлтийн талаар 8-9 жил хийсэн судалгааг танилцуулна.
12.00 цагт: Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд: Үнийн өсөлт болон хүний эрхийг ноцтой зөрчиж буй асуудал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг олгох талаар иргэдийн төлөөлөл Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.
12:30 цагт: Баянхонгор аймагт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар УАБЗ-д болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хууль зөрчсөн уул уурхайн компаниудын талаар өргөдөл гомдол хүргүүлж буй талаар экологич Д.Туяа мэдээлнэ.
-“Блью Мон” төвийн Арт галерейд: Гэрэл зурагч Ган-Өлзийн “Монголд зочилно уу” үзэсгэлэн нээгдэнэ.