Амралтын өдрүүдэд 33-35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Нийслэлд нөөцийн махыг хүнсний 481 дэлгүүр, сүлжээ дэлгүүрээр борлуулж байна. Харин өргөтгөсөн худалдааг ажлын өдрүүдэд 10 байршилд, амралтын өдрүүдэд 33-35 байршилд зохион байгуулж байна. Өргөтгөсөн худалдааны үеэр махыг гулуузаар борлуулж байгаа бол хүнсний дэлгүүрүүдэд жижиглэнгээр худалдаж байгаа юм.
Өргөтгөсөн худалдаагаар хонины гулууз махыг нэг килограммыг нь 8300 төгрөгөөр борлуулдаг. Харин жижиглэнгээр савласан хонины нөөцийн махыг өргөтгөсөн худалдаанаас бусад өдрүүдэд 8600 төгрөгөөр борлуулдаг бол амралтын өдрийн өргөтгөсөн худалдаагаар хямдралтай бөгөөд хонины бүтэн мах худалдан авах давуу талтай юм.
Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 29, 30-ны 10:00-16:00 цагийн хооронд Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт тус бүр зургаа, Чингэлтэй дүүрэгт дөрөв, Сүхбаатар дүүрэгт гурав, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг, нийт 33 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.