ҮЙЛ ЯВДАЛ: Монгол, Польш Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийнэ

2023 оны 4 сарын 25

Arslan.mn

Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр болох үйл явдлын тойм:

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэнэ.

08.30-09.30 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Ажлын хэсгийн болон байнгын хороодын хуралдаан болно.

09.00 цагт: ГЕГ-т: Гаалийн байгууллага хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхантай уулзалт хийнэ. Энэ үеэр импортын барааны гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлнэ. Утас: 9914-5985.

09.30-17.00 цагт: БШУЯ-наас 10 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Инженер, технологийн дээд боловсрол" төслөөс "1000 инженер-Ажлын байр-2023" өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгт Япон улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, дэд тэргүүн болон “Жайка” байгууллагын Могол дахь төлөөлөгчийн газрын дарга, БШУЯ-ны удирдах албан тушаалтан албаны хүмүүс оролцоно. Утас: 9971-0881.

10.00-13.30 цагт: “Туушин” зочид буудалд: “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх уулзалт болно.

10:30 цагт: Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд: Яруу найрагч Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх гэм буруугийн шүүх хуралдаан болно.

15.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Польш улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Монгол-Польш улсын бизнес форум болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646430
0 эможи

keyboard_arrow_up