УБХЗАА: Зун болгон халуун ус тасалж, боломждоо тааруулж бага багаар засвар хийхээс ӨӨР АРГАГҮЙ

2023 оны 3 сарын 31

УБЗАА-наас шугам сүлжээ, инженерийн байгууламжийн зуны их болон урсгал засвар, тохижилт бүтээн байгуулалт зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа:

2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, зуны их урсгал засвар тохижилт бүтээн байгуулалтын чиглэлд нийт 24 байгууллага 615 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Зуны их засвар урсгал засвар Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банк, улс нийслэлийн дулааны байгууллагуудын төсвөөр 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөх шинэчлэх ажлууд хийгдэнэ.

2023 оны зуны засвараар 19 байршилд шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажил хийгдэнэ. Барилга угсралтыг тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

АНУ-ын Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр усны гүн цэвэршүүлэх үйлдвэр, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр төв цэвэрлэх байгууламжийг барих ажил үргэлжлүүлэн хийгдэнэ. Азийн Хөгжлийн банкны зүүн хойд, Тасган, хорооллын усан сангуудыг холбох гол шугамын ажил, улсын төсвөөр Зайсангийн ус хангамжийг төв шугамд холбох томоохон ажлууд хийгдэнэ. Дулааны шугамын өргөтгөл, халуун усны шугамын өргөтгөлийн ажлууд хийгдэнэ. Иргэдийг зуслан, хөдөө орон нутагт зорчсон хугацааг ашиглаж 10-14 хоногт гүйцэтгэнэ гэж төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645786
0 эможи

san
2023-04-01 09:38
Нийтийн шүршүүр, угаалгын газар нээгдэв Хаяг: Гандан туул 2-22 ажлын цаг өдөр бүр 8.00-20.00 Утас 88551053
keyboard_arrow_up