СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш өдөр зарим нутгаар салхи секундэд 24 метрийг давж ШИРҮҮСНЭ
2023 оны 3 сарын 20
Маргааш өдөр Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Өнөө шөнө Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр, маргааш өдөр Хэнтийн хойд хэсгээр их хэмжээний цас орно.
Өнөө шөнө Завханы зүүн, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсэг, Архангай, Булган, Дархан, Сэлэнгийн нутгаар, маргааш өдөр Өвөрхангай, Булганы зүүн, Сэлэнгийн өмнөд, Дундговийн хойд хэсэг, Төв, Хэнтийн нутгаар цасан шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
645547
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс