ҮЙЛ ЯВДАЛ: Чехийн Хөгжлийн байгууллагаас хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурна

2023 оны 3 сарын 09

Arslan.mn

Гуравдугаар сарын 9-ний өдөр болох үйл явдлын тойм:

10.00 цагт: МУИС-ийн номын санд: ХХОАТ-ын тухай хуулийн "Татварын хөтөч" цуврал номын нээлт болно. Утас: 9910-0719, 9529-0020, 8080-6689.

“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:

11.00 цагт: "Иргэн бол хүч" залуусын санаачлагаас УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар УИХ-д шаардлага хүргүүлж байна.

11:30 цагт: “Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын форум”-ын талаар МЗХ, БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын төлөөлөл мэдээлнэ. Энэ сарын 16-18-нд болох форумд БНХАУ-ын 200 орчим бизнес эрхлэгч оролцоно.

11.00 цагт: АН ээлжит 4/11 мэдээллийн цагаар Монгол Улс ардчилал, хүний эрхийн үзүүлэлтээр олон байр ухарч, хүний эрхийн ноцтой зөрчлүүд гарч буй талаар мэдээлнэ. Мөн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас Л.Гантөмөр нарт “АН-ын гэрчилгээг дахин олгох боломжгүй” хэмээн шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт: нийслэлийн Хан-Уул дүүргийн 20-р хороо, арьс ширний аж үйлдвэрийн бүсэд байрлах “Баянгонгор” ХХК-ийн ноос угаах үйлдвэрийн байранд: Чех улсын ЭСЯ, Чехийн Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, ноос боловсруулах үйлдвэрлэлийн бохир ус цэвэрлэх технологи хүлээлгэн өгнө. Чех улсын Элчин сайд Ян Вытопил болон албаны бусад хүмүүс оролцоно. 

-БОАЖЯ-наас "Цэвэрлэх байгууламж"-ийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645270
0 эможи

keyboard_arrow_up