Энэ лхагва гарагт бүх НИЙТЭЭР АМАРНА

2023 оны 3 сарын 06

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр энэ лхагва гарагт буюу гуравдугаар сарын 8-нд тохиож буй. Ингэснээр хууль ёсоор бүх нийтээр амрах юм.

Жил бүрийн энэ өдөр эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярьж, сонсож, дуу хоолойгоо өргөдөг байна. Мөн зарим салбартаа тэргүүлсэн үлгэр жишээ эмэгтэйчүүдийг шагнадаг.

Дэлхий даяар эл өдрийг өмнө нь олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн өдөр хэмээн тэмдэглэдэг байжээ. Гэвч улс орнууд бүх нийтийн баярын өдөр болгохоос эхлээд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төр, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд анхаарах зэргээр янз бүрээр тэмдэглэдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645209
0 эможи

keyboard_arrow_up