ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хороодын ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа
Монгол түмний уламжлал, сар шинийн баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа өнөөдөр Төрийн дээд шагнал хүртсэн иргэдэд шагналыг гардууллаа.
Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалт, БГД-ийн ИТХ-ын 2016 оны 52 дугаар тогтоолыг үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар Баянгол дүүргийн харьяат зарим иргэн, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажилласан хороодын ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор “100 Зун” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Ариунбаяр, Ахмад настан Н.Охиноо, Ахмад настан Ц.Жавзанжав нар шагнагдсаныг ёслол төгөлдөр гардуулан өглөө.
Түүнчлэн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/07 дугаар захирамжаар “Хүндэт иргэн” тэмдгээр Иргэн Магван-Эрдэнэ Сэргэлэн-Агаар, “Жуух бичиг”-ээр Баянгол дүүргийн Ахмад настан Ц.Рэгзэндагва, Ахмад настан Б.Нэргүй, Д.Оюунчимэг, О.Нарандуня, Д.Оюунчимэг, О.Оюунцэцэг, Н.Сэвжид, Г.Энхболд, Д.Болоргэрэл, Б.Эрдэнэчимэг, Д.Түмэндэлгэр, О.Түвшинцэнгэл, Ж.Хэрлэнцэцэг, Д.Эрдэнэхишиг нарыг тус тус шагнасан юм.
Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/07 дугаар захирамжаар Ахмад настан Д.Эрдэнэхишигт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “Өргөмжлөл”-ийг хүндэтгэн гардуулснаар өнөөдрийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа өндөрлөлөө.
Үйлс бүтээлээ төрдөө үнэлүүлж, эрхэм хүндтэй шагналын эзэд болсон нийт иргэддээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!