ОСНААУГ-аас төв, нэгжүүдийнхээ дунд “Ажлын байр миний хоёр дахь гэр“ аяныг өрнүүлж байна
Орон Сууц, Нийтийн Аж Ахуй Удирдах Газрын Захиргаа хуулийн хэлтэс удирдлагуудын зүгээс бүх салбар төв нэгжүүдийнхээ дунд "Ажлын байр миний хоёр дахь гэр" цахим аяныг нэг сарын хугацаатай өрнүүлж байгаа билээ.
Энэхүү аяныг зохион байгуулж уй гол зорилго нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилтан, албан хаагчдыг ажлын хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой хийх, байгууллага, иргэдтэй харилцах, ажлын цаг, бүтээмжийг нэмэгдүүлэх, гүйцэтгэл үр дүн, хөдөлмөр эрхлэлтийн зөв харилцааг бэхжүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд оршиж байгаа бөгөөд “Эерэг орчин бүрдүүлж, эвсэг харилцаатай ажиллая” уриан дор зохион байгуулж байна.
Энэхүү аяны хүрээнд эвсэг, найрсаг зөв боловсон хамт олны уур амьсгалыг бүрдүүлэхэд олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй юм. Тухайлбал ОСНААУГ-ын салбар, төв, нэгжийн байгууллагууд ажилтныхаа амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, явган аялал, спортын олон төрөлт уралдаант тэмцээн зохион байгуулах юм.
Тав. Аяны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
-Талархал илэрхийлэх, буруутай бол уучлалт гуйх
-Ажлын байранд ажилтан нь ажлын тусгай хувцас болон ажил хэрэгч хувцаслалттай байх.
-Ажлын байр (албан өрөө)-ны эмх, цэгцийг сайжруулах
-Нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
-Ажлын байрны гадна, доторх орчны цэвэрлэгээ хийх
-“Эерэг орчин бүрдүүлж, эвсэг харилцаатай ажиллая” уриаг цахимаар нийт албан хаагчдад танилцуулах
Зургаа. Биелэлт
-Төлөвлөгөөний биелэлтийг 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор Захиргаа хуулийн хэлтэст ирүүлэх юм.