Цагаан сарын өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийхгүй

2023 оны 2 сарын 10

Arslan.mn

"Сар шинийн баяр"-ын өмнөх амралтын өдрүүдэд автозамын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаарх саналыг Тээврийн цагдаагийн албанаас саналаа боловсруулан нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлээд байсан билээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 11, 12 болон 18, 19-ний бямба, ням гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах санал юм. Тэгвэл уг саналыг хотын дарга дэмжилгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжлэхээр болжээ.

Сар шинийн баярын бэлтгэлээ базаах иргэдийн хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Иймд аль болох иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүйгээр Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран уялдаа холбоотой ажиллах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644708
0 эможи

keyboard_arrow_up