ҮЙЛ ЯВДАЛ: “Монголд авлигын индекс нэмэгдэж буй шалтгаан” уулзалт болно

2023 оны 2 сарын 08

Arslan.mn

Хоёрдугаар сарын 8-ны өдөр болох үйл явдлын тойм:

09:00 цагт: МСНЭ-ийн байранд Монголд авлигын индекс нэмэгдэж буй шалтгааны талаар “Транспэрэнси интернэшнл” байгууллагын зөвлөх О.Батбаяртай санал солилцох уулзалт болно. Утас:9111-8403.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт: ХААИС-д олон улсын КОЙКА байгууллагын санхүүжилтээр ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль болон БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн хамтарсан "Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх" төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас 9906-2806.

10.30 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол 3 дахь өдрөө үргэлжилнэ.  

11.40 цагт: Үндэсний номын санд "Хар хорум 800", "Тэмүүжин Чингис хааны  намтар-өв уламжлал" номын нээлт болно. 

-Богд хан уулын Хүүшийн аманд Монгол, Японы архитекторуудын бүтээн байгуулсан төслийг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад танилцуулна. Утас: 9911-8387.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644615
0 эможи

keyboard_arrow_up