ҮЙЛ ЯВДАЛ: “Могойн гол” ХК-ийн удирдлагууд болон нэр бүхий 8 хүнийг нүүрсний хулгайн асуудлаар мэдээлнэ
Хоёрдугаар сарын 7-ны өдөр болох үйл явдлын тойм:
08:30 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Монгол Улсын тогтвортой ногоон хөгжлийг дэмжих Европын холбооны үйл ажиллагааны хүрээг тодорхойлох Дээд түвшний зөвлөгөөн болно. Утас: 9963-0057.
09.00 цагт: МУИС-ийн төв байрны Эрдмийн танхимд: “Эрүүл аюулгүй орчинд амьдрах хүний эрх: Агаарын бохирдол, шинжлэх ухааны нотголгоо, шийдэл” эрдэм шинжилгээ, технологийн хурал болно. Утас: 9905-2154. 9990-9973.
09.30 цагт: “Пума имперал” зочид буудалд “Хүний эрх, хөгжил төв”-өөс иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчдийн төлөөлөлд Газрын багц хуулийн төслүүдэд хийсэн үнэлгээг танилцуулна. Утас: 9919-2857. 9919-4455.
10.00-12.00 цагт: МҮЭ-ийн Соёлын төв ордны бага танхимд: МҮЭ-ийн холбоо, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг танилцуулах санал уулзалтыг зохион байгуулна. Утас: 9914-9240.
10.30 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол 2 дахь өдрөө үргэлжилнэ.
11:00 цагт: АТГ-т "Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ-аас “Могойн гол” ХК-ийн удирдлагууд болон нэр бүхий 8 хүнийг нүүрсний хулгайн асуудлаар АТГ-т шалгуулж буй талаар мэдээлнэ. Утас: 8809-0119.
-Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ШӨХТГ-т ажиллаж мэдээлэл хийнэ.
“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:
11:30 цагт: нийслэлийн БГД-ийн 1-р хорооны иргэн Н.Нямдаржаа тус дүүргийн ИТХ шүүхийн гурван шатны шийдвэрээс давсан эрх мэдлийг хэрэгжүүлж, ялтан төлөөлөгчөөр260 гаруй мянган иргэнийг төлөөлүүлж ял завшуулж байгаа талаар мэдээлнэ.
12:00 цагт: Хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгах, УИХ-ын гишүүдийг үндсэн ажлаа хийхийг шаардаж “Иргэн бол хүч” залуусын төлөөллөөс мэдээлэл хийнэ.
12.00 цагт: МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас жил бүр зохион байгуулдаг "EXECUTIVE SUMMIT" гүйцэтгэх удирдлагуудын уулзалтын талаар хэвлэлийн бага хурал болно.
14.00 цагт: Засгийн газрын IX байранд Жижиг, дунд үйлдвэрийн газар Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн “Түншлэлийн хөтөлбөр”-тэй хамтран уул уурхайн бус, экспортын баримжаатай ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг олгох ажлыг жилийн өмнө хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн отгон сонгон шалгаруулалт болно. Утас: 9904-7909.