Иргэд “Цагаан сараас өмнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авья” хэвлэлийн бага хурал зарлаж байна
Нэгдүгээр сарын 27-нд болох үйл явлын тойм:
09:00 цагт: “Блью Скай” зочид буудалд “Ёс зүйн үнэ цэнэ: Эрх чөлөөгөө хадгалж, итгэлийг олж авах нь” сэдэвт сэтгүүл зүйн ёс зүйн форум болно. Утас: 7000-0160, 9907-4459, 9535-1127.
11:00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Иргэдийн төлөөллөөс “Цагаан сараас өмнө “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгаа авья” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлаж байна.
11:30 цагт: Улсын дээд шүүхэд АН-ын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийг бүртгүүлэх материалыг хүргүүлнэ. Утас: 9595-1385.
12.00 цагт: Монголын Хэвлэлийнг хүрээлэнд: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хуулиар хязгаарлаж буй талаар хүний эрхийн 50 гаруй ТББ-ын форумаас хэвлэлийн хурал хийнэ.
13:00 цагт: Нийслэлийн “Хангарди” ордонд Улаанбаатар хотын ерөнхий менежер цаг үеийн ажлын талаар мэдээлнэ. Утас: 99037310
19:30 цагт: “Степпе Арена”-д: Монгол болон Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байга “Тал нутгийн мөсөн шоу” уран гулгалтын тоглолт эхэлнэ. Утас: 9100-3472, 8900-3472.
-Угсаатны зүйч Гочоо агсны “Зургуудын дурсамж: ХХ зууны дунд үеийн монголчуудын дүрслэл” номын нээлт болно.
-“Шинэ 100 айл” худалдааны төвд үндэсний үйлдвэрлэгчдийн Сар шинийн “Амар байна уу-2023” үзэсгэлэн худалдаа 6 дахь өдрөө үргэлжилж байна.
-Усанд сэлэлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод эхэлнэ.









