Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулахыг шаардсан иргэд ЖАГСАЖ БАЙНА
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарын үйл ажиллагаанд иргэд шүүмжлэлтэй хандаж, түүнийг үүрэгт ажлаа өгөхийг шаардах болсон. Тэгвэл өнөөдөр /2023.01.16/ 13:00 цагт Д.Сумъяабазарыг Улаанбаатар хотын даргын үүрэгт ажлаас нь огцруулахыг шаардсан иргэдийн жагсаал Нийслэлийн засаг даргын тамгын газрын гадна болж байна.
Жагсагчид огцруулах шаардлагаа НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд хүргүүлэхээр болсон байна. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан маргааш жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзахаар болжээ.
Тус жагсаалыг иргэн Ж.Энхбат нарын залуус зохион байгуулж байгаа ажээ.
Хотын дарга Д.Сумьяабазарын хувьд өнгөрсөн гурван жилд хотыг засаглахдаа шийдсэн асуудалгүй, утаа, байгаль орчны асуудлыг улам дордуулж, төсвийн мөнгөнд үрэлгэн хандаж, зохих ёсны үйл ажлаа хийгээгүй хэмээн шүүмжлүүлээд байгаа билээ.