“ХҮХЭРТИЙН ХӨНДИЙ“-Д ТАВТАЙ МОРИЛ

2023 оны 1 сарын 16

Arslan.mn

Нэгэн үе “Азийн цагаан дагина” хэмээн нэрлэгдэж байсан нийслэл хот өнөөдөр "Хүхэртийн хөндий" болоод удаж байна. Уг нь сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн эхний жилүүдэд утаа харьцангуй буурсан ч энэ жилээс эхлэн саарал утаа эргэн ирэхдээ үнэрээ улам хурц болгож, үзэгдэх орчныг улам л халхлав. 

Утааны задралаас үүссэн бодис элэгний хорт хавдрын эсийг мутацжуулж байгааг АНУ, Испани улсын судлаачид Монгол Улсад хийсэн судалгааны дүгнэлтээр тодорхой болсон талаар мэдээллэсэн. 

Элэгний анхдагч хавдрын шалтгааны 72 хувь нь нүүрс болон сайжруулсан түлшний дутуу шаталттай шууд холбоотой гэж гэж дүгнэжээ. Бид өнгөрсөн онд 22 тэрбум төгрөгийг зөвхөн утаа арилгана гэх нэрийн дор утаа болгосон. 

Гэтэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийхдээ "2020 онд Улаанбаатарын иргэд 350 мянган тонн нүүрсээр өвөлжсөн. 2021 онд 557 мянган тонн, 2022 онд 515 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэжээ. Нийслэлд 2023 онд 690 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоолол гарсан нь 2020 оныхтой харьцуулахад 340 мянган тонноор их болж байна. Энэ нь агаарын бохирдолд нөлөөлж байна. Түлшний хувьд стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдсэн." хэмээн иргэд амиа зогоохын төдий асаасан галныхаа төлөө энэ бүх утааны буруутан болоод үлдчихэв. 

Ийнхүү БОАЖ-ын сайд нь ч, Хотын дарга нь ч утаанд ач холбогдол өгөхгүй байсаар хавартай золгох нь тодорхой болов. 

Өнөөдөр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаагаа эдгээр хүмүүс мэддэг ч дүлий дүмбэ оргисоор... 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
644148
2 эможи

Гарц
2023-01-18 10:15
Утаатай тэмцэнэ гэж жил бүр энэ их мөнгө зарж байхаар, түүгээрээ 5 -р цахилгаан станцаа бриач ээ. Хямд цахилгаанаар айл албан газруудаа хангаж байж л утаанаас сална, өөр арга байхгүй шүү дээ. Хямд цахилгаан байхад хэн ч нүүрс, үнс нурамтай зууралдахыг хүсэхгүй шүү дээ
зочин
2023-01-16 12:21
энэ хотын дарга гэгч мэдлэггүй,мэдрэмжгүйбөх хогыг солиод оронд нь үр дүнтэй ажиллачихаар бололцооны хүн тавих хэрэгтэй
Зочин
2023-01-16 11:08
НИЙСЛЭЛЧҮҮД ҮНЭХЭЭР ҮХЭХНЭЭ. УТААН УУШИГААР БАРАХГҮЙ ХҮМҮҮСИЙН АМИЙГ АВАХНЭЭ ЯАААААХ ВЭ МАШИНЫ УТАА АРАЙ МУУХАЙ ЮМАА
keyboard_arrow_up