Маргааш нийслэл хотод “Ердөө 90 минут“ бүх нийтийн цэвэрлэгээ 11:00 цагт эхэлнэ

2023 оны 1 сарын 12

Маргааш буюу нэгдүгээр сарын 13-нд халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Уг ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Маргааш нийслэл хотод "Ердөө 90 минут" бүх нийтийн цэвэрлэгээний ажил зохион байгуулагдана. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/01 баталсан хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11:00 цагаас эхэлж, 12:30 цагт дуусна. ААН, иргэд, төрийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх үүднээс ойр орчныхоо 50 метр талбайг цэвэрлэнэ.

Иргэд маань сайн дураараа өөрсдийнхөө гаднах орчноо цэвэрлэж, халтиргаа гулгаагаа арилгах, хог шорооноосоо салах үйл ажиллагааг зохион байгуулна" гэв.

Тиймээс иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644103
0 эможи

keyboard_arrow_up