ҮЙЛ ЯВДАЛ: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” дугуй ширээний уулзалт болно
Нэгдүгээр сарын 11-ний өдөр болох үйл явдлын тойм:
09:00 цагт: “Блью Скай” зочид буудалд агаарын тээвэр, аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлалын тур оператор компаниудыг дэмжин ажиллахаар МИАТ ТӨХК болон Монголын аялал жуулчлалын холбоо санамж бичиг үйлдэх уулзалт болно.
09.30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10.00 цагт: Нийслэлийн "Хангарди" ордонд нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болно.
12.00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын хөтөлбөрт ороогүй самбо бөх, дугуй, хүндийн өргөлт, буудлага, гимнастик, даамын спортын холбоодын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.
12.00-14.00 цагт: “UB Grand” зочид буудалд “Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө-Олон улсын хэм хэмжээ, Монголын нөхцөл байдал” сэдэвт дугуй ширээний уулзалт болно. Утас: 8901-7101.9918-6068.
-Нийслэлийн шатрын аварга шалгаруулах "Цодгор хүү-2023" тэмцээний хагас шигшээ тоглолт эхэлнэ.